Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна | News.MN

Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай  уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашнаас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.

Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг  шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү  литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бархүү 2019-01-14 202.70.44.116

Еранхий сайдын өгсөн үүрэг хэрэгжиж байгаа нь овоо доо. Одоо долларын ханшаа унгаавал ард түмэн дахин сонгоно шүү. Дээр нь МАНАН бүлэглэлийг авсанд нь хийж өгөөрэй Хүрэлсүхээ.. Чи ард түмнээс томлигдсон Ерөнхий сайд шүү.!!!

Avatar

Зочин 2019-01-14 202.21.113.180

Бинзений үнэ өсөхөд дагаад нэмэгдсэн бусад өргөн хэрэглээний барааны үнэ буцаад дагаад буурдаг болоосой. Уул нь 250 гэдэг чамлахааргүй буусан аятай.

Avatar

Зочин 2019-01-14 202.170.84.188

Хаана буусан байгаан?????

Avatar

жаагий 2019-01-14 202.179.8.210

ashgui dee MONGOLIIN toriin tusheed bugd heel hahuulid idegdeed binzen tosnii une ni tengert hadaad EZENGUI TURIIN EMGENEL bolood MONHIIN gadnii ulsiin hariyat boloh ni dee gj bodoj bailaa shuu... uunees ch iluu UNE buurah ystoi!!!!!!!! ARD TUMEN HARSAAR L BAIGAA

Avatar

Зочин 2019-01-14 202.21.111.50

Чононд хонь хадгалуулчиж. "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр хэдэн жилийн өмнө Бээжинд сууж байхдаа хэд хэдэн лиценз хятадуудад зарж байна гэж дуулдаж байсан.

Avatar

Зочин 2019-01-14 103.57.92.15

Энэ Занданшатар яахаараа уул уурхайн сайдын асуудал хийгээд яриад байнаа. Асуудал хариуцсан сайдтай атал уул уурхай сонсоод наад засаглалын ажлаа хийгээч. Үхэснээ хийж уул уурхай хийгээд байгаа Эсвэл нөгөө сайдтайгаа ажлаа соль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж