Согтуурсан үедээ эхнэрийгээ гутлаар зодож, зүүн гарыг нь хугалжээ | News.MN

Согтуурсан үедээ эхнэрийгээ гутлаар зодож, зүүн гарыг нь хугалжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Согтуурсан үедээ эхнэрийгээ гутлаар зодож, зүүн гарыг нь хугалжээ

Согтуурсан үедээ эхнэрийгээ гутлаар зодож, зүүн гарыг нь хугалжээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаараа хохирох, хүүхэд хүчирхийллийн "бай" болох элдэв эрсдэлд орох зэрэг харамсалтай гэмт хэргүүд гарч байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Өлзийтөд оршин суугаа хаягтай иргэнээс “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 53 настай эрэгтэй Б нь эхнэр болох 49 настай Ч-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр гутлаар зодож улмаар зүүн гарыг нь хугалж гэмтээсэн байна.

Мөн өнгөрөгч долоо хоногт буюу 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос 13-ны хооронд цагдаагийн байгууллагад гэр бүлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 07-ны байдлаар нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 198 дуудлага бүртгэгдсэн бол нэгдүгээр сарын 11-ний байдлаар 208 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-15 202.131.225.197

mongol goy shuu xxa

Avatar

Зочин 2019-01-15 182.160.2.15

shorond hiigeed heden sar jileer albadan ajil hiilgehl heregtei ymdaa tur zasag ni hoshnogo shig baihad iimch zuil bolohgui bololtoi

Avatar

ЦЭЦЭГ 2019-01-15 103.229.121.61

ИЙМ ТАНХАЙ БАЛМАД ЗЭРЛЭГ ХҮНЭНЦЭРҮҮДИЙГ ХОРЬЖ ШИЙТГЭХ ШОРОНД НЬ ОЧИХООР ЯГ ӨӨРИЙНХ НЬ ГАРЫ НЬ ХУГАЛЖ ҮХТЭЛ НЬ ЗОДОЖ ЗОДУУР ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭХНЭР НАЙЗ ОХИД НЬ АЙГААД ӨРГӨДЛӨӨ ӨГЧ ЧАДДАГГҮЙ ИЙМ ТОХИОЛДЛУУД ЗӨНДӨӨ БАЙНА.

Avatar

иргэн 2019-01-15 122.201.24.228

Ийм эрчүүдийг шууд хорь. Албадан ажил хийлгэ доод зах нь 10 жил яллах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-01-15 66.181.164.222

ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ДЭРГЭД ЭЭЖИЙГ НЬ ИНГЭЖ ЗОДОХ ЯМАР МУУХАЙ БАЙДАГ БОЛ. ЁСТОЙ Л ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ЦОХИЛТ БАЙДАГ БАЙХДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж