Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаараа хохирох, хүүхэд хүчирхийллийн "бай" болох элдэв эрсдэлд орох зэрэг харамсалтай гэмт хэргүүд гарч байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Өлзийтөд оршин суугаа хаягтай иргэнээс “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 53 настай эрэгтэй Б нь эхнэр болох 49 настай Ч-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр гутлаар зодож улмаар зүүн гарыг нь хугалж гэмтээсэн байна.
Мөн өнгөрөгч долоо хоногт буюу 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос 13-ны хооронд цагдаагийн байгууллагад гэр бүлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 07-ны байдлаар нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 198 дуудлага бүртгэгдсэн бол нэгдүгээр сарын 11-ний байдлаар 208 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ