Найз охиныг нь доромжиллоо гэсэн шалтгаанаар бусдын биед халджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Найз охиныг нь доромжиллоо гэсэн шалтгаанаар бусдын биед халджээ

Найз охиныг нь доромжиллоо гэсэн шалтгаанаар бусдын биед халджээ

Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн засмал замын эцэст “манай найзыг нуруун тус газар нь хутгалсан байна” гэх дуудлага 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18.40 цагийн орчимд иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суугаа хаягтай, 20 настай О-гийн далны доод хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд оршин суугаа хаягтай 15 настай эрэгтэй А хутгалж, танхайрчээ. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад “найз охиныг минь хэл амаар доромжиллоо” хэмээн үл ялих зүйлээр шалтгаалан бусдын биед гэмтэл учруулжээ.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн өсвөр насны залуус бие биеийгээ санаатайгаар алах сэдэл агуулан биедээ хүйтэн зэвсэг авч явсан байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж