Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тодруулбал, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татсан юм.

Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр товлогдсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэх юм.

Мөн яллагдагчаар татагдсан Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Уг хуулийн заалтад “хүнийг алсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж