Хамгийн их борлуулалттай .xxx домайн нэрийг эзэмшигч .porn, .adult гэх шинэ домайнуудыг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар болсон тухайгаа зарлажээ.
.xxx домайнтай 250 мянган хаяг борлуулж, 50 сая гаруй ам.долларын ашиг олсон байна. Өнгөрсөн жил л гэхэд sex.xxx гэсэн домайныг гурван сая ам.доллараар худалджээ.
Тиймээс .porn, .adult гэх домайнууд ч чамгүй ашиг авчирна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Эдгээр .porn, .adult домайныг худалдаанд гаргах мэдээлэл цацагдангуут олны танил хүмүүс болон том компаниуд өөрсдийн нэртэй холбон ашиглахаас сэргийлэн худалдан авч эхэлсэн байна.
Жишээ нь нэрт дуучин Тэйлор Свифт taylorswift.porn, taylorswift.adult нэрнүүдийг нийтэд гарахаас нь өмнө худалдаж авсан бол Майкрософт office.porn, office.adult нэрнүүдийг авчээ.
Т.БИЛГҮҮН