Өндгөн шоколаднаас Трампын дүрстэй тоглоом гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Өндгөн шоколаднаас Трампын дүрстэй тоглоом гарчээ

Өндгөн шоколаднаас Трампын дүрстэй тоглоом гарчээ

Дотроос нь янз бүрийн жижиг тоглоом гарч ирдэг өндгөн шоколаданд хүүхэд бүр дуртай байдаг. Италийн “Ferrero” хэмээх компани уг шоколадыг үйлдвэрлэдэг бөгөөд саяхан тус шоколадан дотроос Дональд Трампынх шиг шар үстэй, “ККК” гэсэн үсэг бүхий гурван агаарын бөмбөлөг барьсан өндгөн тоглоом гарч ирсэн нь эцэг эхчүүдийн дургүйцлийг ихэд хүргэжээ.

Анх Лиз Камерон хэмээх нэгэн ээж хүүдээ өндгөн шоколад авч өгөөд, гэртээ хариад шоколадаа задалтал ийм тоглоом гарч ирсэн тухай өөрийн твиттертээ бичсэн байна. Түүний жиргээнээс үүдэн яг ижил төрлийн тоглоом гарч ирсэн эцэг эхчүүд цахим сүлжээнд дургүйцлээ илэрхийлж эхэлсэн байна. Учир нь “KKK” хэмээх гурван үсэг нь 1800-аад онд байгуулагдсан“Ku Klux Klan” хэмээх үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын нэрний товчлол юм байна. Мөн ард иргэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг үндсэрхэг үзэл гаргадаг хэмээн шүүмжилдэг бөгөөд ийм төрлийн бүтээгдэхүүнд хүртэл улс төрийн суртал ухуулга явж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлцгээжээ.

Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Ferrero” компани албан ёсны мэдэгдэлдээ “Энэ онд манай компанийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойд зориулан ийм тоглоомтой бүтээгдэхүүн цөөн тоогоор үйлдвэрлэсэн болно. Агаарын бөмбөлөг дээрх “К” үсэгнүүдийн хувьд уг бүтээгдэхүүний нэр “Kinder”  гэдгийн эхний үсгийг төлөөлүүлсэн. Харин үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагыг ямар нэг байдлаар сурталчилсан зүйл байхгүй. Ерөнхийлөгч Трампын төрхийг дуурайлган хийсэн нь маркетингийн зорилготой” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж : metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж