Б.Чимидийн нэрэмжит шагналыг МУИС-ийн ХЗС-ийн профессор Х.Сэлэнгэ хүртлээ | News.MN

Б.Чимидийн нэрэмжит шагналыг МУИС-ийн ХЗС-ийн профессор Х.Сэлэнгэ хүртлээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг МУИС-ийн ХЗС-ийн профессор Х.Сэлэнгэ хүртлээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг МУИС-ийн ХЗС-ийн профессор Х.Сэлэнгэ хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж,  “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Сэлэнгэд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Одоогоос 27 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон. Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэлээ.

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ үг хэлэхдээ, “Юуны өмнө багшдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Багшийн маань буян заяа, үйл хэрэг олон түмэн шавь биднийгээ үргэлжид ивээж байх болтугай. Багшийн маань үзэл баримтлал, үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс  энэхүү нэр хүндтэй шагналыг бий болгосон УИХ-ын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье. Мөн миний “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээлийг нэр дэвшүүлэх боломжийг олгосон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ багшийнхаа гэр бүлийнхэнд сайн сайхныг хүсье. Миний энэхүү бүтээл шинжлэх ухааны бүтээл бөгөөд монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийсэн юм. Энэ үндсэн дээр монголчуудын төрт ёс, төр барихуйн ёс, төр засахуйн ёс нь өнөөгийн Монголын төр ёсны үнэт зүйл болохыг тодорхойлохын зэрэгцээ монголчуудын эв эеийн тухай сургаал нь хүн төрөлхтний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлох оролдлогыг хийснээрээ онцлогтой юм. Энэхүү шагнал миний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг өргөж байгаад туйлын баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байв.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюутан 2019-01-14 103.9.90.98

Хичээл заалгаж байсан. Мундаг багш. Ширүүн дээрээ ширүүн, хатуу дээрээ хатуу багш.

Avatar

Zochin 2019-01-14 106.186.233.133

Сэлэнгэ багш бол энэ сэдвээр олон жилийн өмнө зэрэг хамгаалсан хүн. Хүмүүс одоо сайн мэдэж аваг. Сүүлийн үед Нарангэрэл академич л анх удаа 13р зууны ёс суртахуун, эрх зүйн асуудлыг судалж ном гаргасан шиг яригдаад байгаа юм. Судалгааны ажлаа олон нийтэд ярьдаггүй эрдэмтэд нэг өдөр л шагнал авдаг юм байна. Х.Сэлэнгэ докторт баяр хүргэе.

Avatar

ЗОЧИН 2019-01-14 202.9.42.145

Bi ch zaalgaj yavsan. Aash muutai deer n orchuulj uurin ner deer gargasan nomoo shahaad lektsiin tsagaar munguu neheed baidag baisan. Ymr ch inspiring yum baihgui bagsh.

Avatar

Зочин 2019-01-14 202.9.42.145

Bi ch neeh sain oyutan baisan bish neeh sainii ni ch medehgui aihtar uurlaad zagnaad zandraad baisnii ni ch medehgui yamar ch l baisan hicheel ordog l baisan .

Avatar

Зочин 2019-01-14 202.9.42.145

БИ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч МААФИЙН ТОЛГОЙЛОГЧООС ШАГНАЛ АВАХГҮЙ БАЙХ БАЙСАН.

Avatar

Zochin 2019-01-14 202.9.42.145

"Бүтээл туурвиад" байхдаа яахав дээ ном л бичсийн байгаа биз, тэрийг нь тэгээд ямар гадны том прессүүд сонгож хэвлэсэн бишдээ. Энэ багш гадны нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн юм байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-14 202.9.42.145

ХУУЛЬ ГДГ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ЮМ ГСН ЭНЭ БАГШ ЯГ ЮУ ЗААДАГ БОЛ???

Avatar

suld 2019-01-14 202.9.42.145

Ромын эрх зуй эрх зуйн философи гэх мэтийн балай хоцрогдсон 19-р зууны юмуудыг заасан болдог

Avatar

zochin 2019-01-14 202.9.42.145

Цагтаа их хуралд нэр дэвшиж явсан балай багш. Оросоос улаан цайм орчуулж өөрийн нэр дээрээ нэг ном хэвлүүлчихээд лекц орох цаг дээр шахсан номныхоо мөнгийг нэхдэг байж билээ. Ааш гэж авах юмгүй. МУИС-ийн ХЗС-ийн багш нар үнэхээр дампуу шүү. Дотроо бөөн өндөр албан тушаал горидсон юмнууд өөрсдийгөө юу гээд бодцийн .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж