”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүллээ | News.MN

”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүллээ

”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүллээ

”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүллээ

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний  97 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техник спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний гутгаар байранд Үндэсний аврах бригадын баг тамирчид, дэд байранд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, тэргүүн байранд ОБЕГ-ын “Ахмадын хороо”-ны баг тамирчид тус тус шалгарлаа.

Харин “Шилдэг эрэгтэй” тоглогчоор НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гад түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр,

“Шилдэг эмэгтэй” тоглогчоор Үндэсний аврах бригадын мэргэжилтэн Г.Сувд нар шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж