Хятадын гадаад худалдааны нийт эргэлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Хятадын гадаад худалдааны нийт эргэлт нэмэгджээ

БНХАУ-ын гадаад худалдааны тайланг өнөөдөр /2019.01.14/ танилцууллаа. 

Хятадын гадаад худалдааны нийт эргэлт нэмэгджээ

Хятадын 2018 оны гадаад худалдааны нийт эргэлт 2017 онтой харьцуулахад  9.7 хувиар өсч 30.51 тэрбум юаньд (4.5 тэрбум ам.доллар) хүрсэн тухай БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр /2019.01.14/  мэдээлэв. “Өнгөрсөн жил Хятадын гадаад харилцааны орчин таагүй байсан ч худалдааны өсөлт түүхэнд байгаагүй өндөр гарлаа” хэмээн Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэн хэлэв.

Экспортын хэмжээ өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буюу 16.42 тэрбум ам.доллароор өссөн бол импорт 12.9 хувиар буюу 14.09 тэрбум ам.доллароор өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 2.33 тэрбум ам.доллар болжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын Европын холбоо, АНУ болон АСЕАН /Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо/-ны гишүүн орнуудтай хийсэн худалдаа 7.9, 5.7,  11.2 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хийж буй худалдааны хэмжээ төлөвлөснөөс өндөр гарсныг онцолжээ. “Нэг бүс, нэг зам санаачилгын хүрээн дэх худалдааны хамтын ажиллагаа нь Хятадын гадаад худалдааны хөдөлгөгч хүчин зүйл болж байгаа” хэмээн гадаад худалдааны тайланд дурдсан байна.

Гадаад худалдааны өсөлтөд хувийн хэвшлийнхэн нь чухал нөлөө үзүүлсэн буюу улсын нийт гадаад худалдааны 39.7 хувийг эзэлсэн нь өмнөх жилээс 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

БНХАУ-ын АНУ-тай хийсэн худалдаа ч бас өмнөх оноос 17 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, АНУ-руу гаргасан нийт экспортын хэмжээ 11.3 хувиар өссөн бол импорт нь дөнгөж 0.7 хувиар өсчээ.

Эх сурвалж: Синьхуа

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж