Хакүхо давж, Кисэносато дахин унав

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, Кисэносато дахин унав

Энэ башёд томоохон сануулгатай барилдаж буй аварга Кисэносато хоёр өдрийн барилдаанд дараалан ялагдлаа

Хакүхо давж, Кисэносато дахин унав

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод болж байна. Энэ башёд өнгөрсөн онд олон башё өнжсөн гурван аварга барилдаж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр/2019.01.14/ Точиозаныг давсан бол аварга Какүрюү М.Ананд комосүби Митакэүмид, Кисэносато Ичиножёо А.Ичинноровт ялагдлаа. Энэ башёд томоохон сануулгатай барилдаж буй аварга Кисэносато хоёр өдрийн барилдаанд дараалан ялагдаад байна.

Мөн өнөөдөр том цолтнуудаас озэки Гоэйдо Хокүтофүжид, Точиношин Нишикигид ялагдлаа. Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 13 бөх хоёр даваатай тэргүүлж байна. Башёгийн гурав дахь өдөр буюу маргааш Хакүхо Ичиножёотой барилдахаар оноолт таарчээ. Тэгвэл хоёр унаатай болсон Кисэносато аварга Нишикигитэй барилдахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж