“Хүүхдийн ертөнц” уралдаанд ирсэн бүтээлийн дүнг ирэх сард танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн ертөнц” уралдаанд ирсэн бүтээлийн дүнг ирэх сард танилцуулна

Монголын зураачдын эвлэл, Соёл, урлагийн газар, Болд группийн хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 543 гаруй бүтээл иржээ. Тодруулбал:

  • 6-9 насны сурагчдаас 277 зураг
  • 10-14 насны сурагчдаас 202 зураг
  • 15-18 насны сурагчдаас 64 зураг тус тус ирсэн байна.

Тус уралдаанд ирсэн нийт бүтээлээс шилдэг бүтээлийг ирэх хоёрдугаар сарын 05-ны өдөр шалгаруулах юм байна. Шалгаруулалтын дүнг www.news.mn сайт тухай бүрт нь шууд мэдээлэх болно.

Үүнээс гадна, “Хүүхдийн ертөнц” уралдаанд ирсэн нийт бүтээлийг ирэх зургаадугаар сард Чухаг-2 хотхонд шинээр нээгдэх гэж буй уран зургийн галерейд олон нийтийн хүртээл болгох ажээ.

Монголын түүх, өв соёл, монгол судлал, монгол хэл, уран зургийн бүтээлийг дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц" уралдааныг сэргээн 2014, 2016 онд зохион байгуулсан юм.

Ийнхүү 56 дахь удаагийн "Хүүхдийн ертөнц" уралдааны шалгаруулалтын дүнг зарлахад бэлэн болоод байгаа ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж