ДНК-ийн бүтцийг нээсэн Нобелийн шагналтны цолыг хураав

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

ДНК-ийн бүтцийг нээсэн Нобелийн шагналтны цолыг хураав

ДНК-ийн бүтцийг нээсэн Нобелийн шагналтны цолыг хураав

Анагаах ухаан, физиологийн салбарт 1962 онд Нобелийн шагнал хүртэж байсан эрдэмтэн Жеймс Уотсоны шагналыг хураан авахаар болжээ. Өдгөө 90 настай эрдэмтэн “PBS” телевизийн баримтат киноны үеэр хар арьстнууд болон цагаан арьстнуудын оюуны чадамж тэдний генээс шалтгаалж ялгаатай байдаг гэсэн утгатай зүйл ярьсан байна. Түүний хэлсэн үг нь арьс өнгөөр ялгаварласан үзэл гаргасан агуулгатай гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргажээ.

Америкийн биологич Жэймс Уотсон нь 1953 онд Фрэнсис Крик, Морис Уилкинс нарын эрдэмтэдтэй хамтран ДНХ-гийн молекулын бүтцүүдийг анх нээсэн бөгөөд энэхүү нээлтээрээ есөн жилийн дараа Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагнал хүртэж байсан юм. Түүний харьяалагддаг лаборатори болох “Cold Spring Harbor” 2007 онд түүнийг мөн арьс өнгөөр ялгаварласан шинжтэй зүйл ярьсан учраас захиргааны арга хэмжээ авч албан тушаалаас нь буулгаж байжээ. Энэ удаагийн түүний үйлдэлд “Cold Spring Harbor” лаборатори “Эрдэмтэн Уотсоны хэлсэн үг нь манай лабораторийн багш ажилчид болон оюутнуудын үзэл бодол биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Уотсоны ярьсан зүйл шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй зөвхөн хувь хүний үзэл бодол юм” хэмээн хариу үзүүлсэн байна.

 Эх сурвалж: DAILYMAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж