Хэдий чинээ их өлсөнө, төдий чинээ хоолыг бие организм шаарддаг. Энэ нь таргалалтад шууд нөлөөлдөг. Турахад зарцуулж байгаа энерги, гаднаас орж ирж байгаа энерги хоёрыг тэнцвэржүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой.
ЗӨВ ТУРАХЫН ТУЛД:
Турах явцад өөх задарч, их хэмжээний ус хүний биед үүсдэг. Энэ нь усыг гадагшлуулах нь тураах эмчилгээний нэг хэсэг юм. Их хэмжээгээр энерги алдаад, бас шингэнээ тийм хэмжээгээр гадагшлуулсны дараа мэдээж ядарна. Үүнийг нөхөхийн тулд витамин, уураг, минерал бодис хэрэгтэй. Тиймээс хэдэн грамм уураг, энергийн эх үүсвэр хэрэгтэй нөхцөлд хэдэн грамм өөх хайлуулбал эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн тооцоог хийж байж, хэрэгжүүлнэ.
Турахдаа дараах дөрвөн зарчмыг тооцож, тодорхой арга хэрэглэнэ.
1. Гаднаас орж ирж байгаа илүүдэл таргалалтыг хязгаарлах
2. Биед явагдаж байгаа бодисын солилцоог эрчимжүүлж, энергийн зарцуулалтыг нэмэгдүүлснээр өөхийг их хэмжээгээр задлах
3. Энерги зарцуулалтын олон аргыг ашиглах
4. Тунгалгийн системийг идэвхжүүлснээр биед үүссэн бохирдсон ус, илүү шингэнийг гадагшлуулах