Замын цагдаагийн газар алба хаагчдаа мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

 Замын цагдаагийн газар алба хаагчдаа мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

 Замын цагдаагийн газар алба хаагчдаа мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Замын цагдаагийн газрын төв, орон нутгийн нэгжийн ахлах зохицуулагч нарын мэргэшүүлэх сургалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь гурав  дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэхэд илүүтэй анхаарчээ.

Ингэхдээ сургалтын хөтөлбөрийг алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай сэдвүүдийг сонгон мэргэжлийн багш, судлаач, эрдэмтэн нар заан явуулсан байна. Сургалтад нийт 56 алба хаагч оролцсон байна.

2018 ОНЫ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТЭЭР ОСОЛ ХЭРГИЙН ТОО БУУРСАН БАЙГАА  Ч ЦААШИД ИЛҮҮ САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ 

Сургалтын төгсгөлд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан  нийт алба хаагчдад хандан  “Та бүхэн Тээврийн цагдаагийн албаны болон Замын цагдаагийн газрын бодлого, чиглэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг тус тусын нутаг дэвсгэрт голлон зохион байгуулж байгаа тулгаар гол хүч юм. Сургалт зөвлөгөөнөөр та бүхнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад хууль дүрэм, ялангуяа шинээр батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замууд, хөдөлгөөн зохицуулах болон бусад үйл ажиллагааны журмуудын талаар холбогдох мэдлэг, мэдээллийг олж авсан гэж ойлгож байна.

2018 оны статистик үзүүлэлтээр осол хэргийн тоо буурсан байгаа гэсэн ч бид цаашид урьдчилан сэргийлэх ажлын арга барилаа шинэчлэх, үр дүнг нь дээшлүүлэх, үйл ажиллагаандаа биет хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчилсөн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хяналт шалгалтын ажлыг боловсронгуй болгоход илүү санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

Зам тээврийн осол, хэрэг гарах олон шалтгаан нөхцөл байгаа хэдий ч эцэст нь та бидний зүгээс осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, ажлын зохион байгуулалт, ажил мэргэжлийн ур чадвар, идэвх, санаачлагатай ихээхэн холбоотой юм" гэлээ. Тэрбээр алба хаагчдад  ажлын чиглэл өгч, өнгөрсөн онд ажил үйлсээрээ манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулан бүрэлдэхүүний өмнө баяр хүргэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж