Хөх нуурын усны бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулжээ | News.MN

Хөх нуурын усны бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Хөх нуурын усны бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулжээ

Хөх нуурын усны бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулжээ

Дорнод Монголын Улз, Хэрлэн голын савд 1-5 км2 талбай бүхий 30 гаруй нуур байдаг бөгөөд хамгийн том буюу 50 км2-аас том нь Хөх нуур юм. Хөх нуур Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 560 м өндөрт орших бэсрэг нуур бөгөөд тус нуурын орчны бохирдлын талаар 2017 онд Хөх нуурын экосистемийн судалгааны ажлын хийж, судалгааны үр дүнд суурилан 2018 онд Хөх нуурын хог хаягдлыг цэвэрлэж, усны бохирдлыг бууруулах ажлуудыг тус тус зохион байгуулав.

Хөх нуур орчмын савд газрын доорх усны түвшин буурснаас болж гол болон газрын доорх усны гидравлик холбоо алдагдаж, гачиг үед үндсэн тэжээл болдог газрын доорх усны эх үүсвэргүй болсноор гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэж, тасалдах болжээ.

Хөх нуурт цутгадаг Тээл гол шургаснаас нуурын ус үндсэндээ тэжээгдэлгүй болж эрдэсжилт эрс нэмэгдсэн бөгөөд эргэн тойрондоо адилхан давстай, маш хатуу, хлорын ион нь “Усан орчны чанарын стандарт MNS 4586:1998”-д зааснаас 3.6-3.7 дахин их, усны орчин рН стандартаас давсан, “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад ууссан бодисуудын хуурай үлдэгдэл, рН, хлорын ионы хэмжээгээр “Маш их бохирдолттой”, харин ерөнхий хатуулаг, магнийн ионы хэмжээгээр “Их бохирдолттой”, исэлдэх чанарын хэмжээгээр “Бохирдолтой” байна хэмээн дүгнэгдсэн байна.

Иймд Хөх нуурын эко системийн судалгааны үр дүнг үндэслэн 2018 онд цэвэрлэгээг 2 үе шаттай явуулсан.

  1. Нуурын усанд хаягдсан загас барих тор, торонд орооцолдсон хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахдаа байршил тогтоогчийг ашиглан, маршрут зураглал гарган завиар самнаж 2 төрлийн тор татах төмөр дэгээ, любодик ашиглан нуурын эрэгт 35 ширхэг торыг татан гаргаж тодорхой цэгт цуглуулан Чулуунхороот сумын хогийн төвлөрсөн цэгт 2 тонн хог хаягдлыг тээвэрлэн хаясан.
  2. Нуурын эргээс онцгой хамгаалалтын бүс хүртэлх газрын хог хаягдлыг 2 удаагийн давтамжтай 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж 4 тонн  хогыг сумын хогийн цэгт хаяж, сурталчилгааны самбар 5-н ширхгийг байрлуулсан байна.

Эх сурвалж: DORNOD.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж