Дөрвөн аймагт гахайн мялзан гарч, нэг суманд хорио тогтоожээ | News.MN

Дөрвөн аймагт гахайн мялзан гарч, нэг суманд хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймагт гахайн мялзан гарч, нэг суманд хорио тогтоожээ

Дөрвөн аймагт гахайн мялзан гарч, нэг суманд хорио тогтоожээ

Булган, Төв, Дундговь, Баянхонгор зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрчээ. Үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Сайнцагаан суманд өнөөдөр /2019.01.14/-өөс эхлэн 14 хоногийн хугацаанд хорио, цээрийн дэглэм тогтоосон байна. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Уг өвчинтэй холбогдуулан гарал үүсэл нь тодорхойгүй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглов. Мөн иргэдэд хүнсэндээ гахайн мах  хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргасан байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-14 2.136.17.240

Гахайн мах 400 гаруй евчнийг уусгэгч юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж