Түлэнхийн төвийн барилга дахин "царцжээ" | News.MN

Түлэнхийн төвийн барилга дахин "царцжээ"

Түлэнхийн төвийн барилга дахин "царцжээ"

Түлэнхийн төвийн барилга дахин "царцжээ"
В блок

Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж, заасан хугацаанд ашиглалтад ороход ямар ч асуудалгүй хэмээж байв. Гэвч барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадсангүй ээ. Олон жил царцаж буй барилгын ажлыг дахин сурвалжиллаа.

“УЛИРЛААС ШАЛТГААЛААД БАРИЛГЫН АЖИЛ ЗОГССОН”

Биднийг очих үед барилгын ажил зогссон байлаа. Барилгын А блогийн ажил гүйцэтгэл нэлээд өндөртэй байгаа харагдав. Харин В блокын ажил есдүгээр сард ямар  байсан бараг тэр хэвээр байгаа харагдлаа. Гүйцэтгэгч талаас барилгын ажлын талаар лавлахад “Улирлаас шалтгаалаад арваннэгдүгээр сард барилгын ажил зогссон. Дулаарахаар барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэж өгөх болно” гэлээ.

А блок

 

 

 

 

В блок

“ГЭРЭЭГ СУНГАЖ, 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТУСГАСАН”

Ингээд барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалт орж чадаагүйн шалтгаан болон хэзээ ашиглалтад орохыг Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бадраагаас тодруулахад “Барилгын гадна талын зураг зэрэгт бага зэрэг өөрчлөлт орсноос гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орж чадаагүй. Тиймээс гэрээг сунгаж, 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар тусгасан. Барилгын А блок буюу захиргааны хэсгийг “Цаст констракшн” хариуцаж байгаа. Гүйцэтгэл нь 90 орчим хувьтай яваа. Харин  В блок буюу эмнэлгийн үндсэн хэсгийн барилгын ажлыг “Нутгийн зам” компани гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэл нь 60 орчим хувьтай яваа. Улирлаас шалтгаалаад одоогоор барилгын ажил түр зогссон. Хөрөнгө мөнгөний хувьд ямар нэгэн асуудалгүй болсон” гэлээ.

ТҮЛЭНХИЙН ТӨВ АЙЛЫН ХАЯА БАРААДААД НАЙМАН ЖИЛ БОЛЖ БАЙНА

Түлэнхийн төв нь өөрийн байртай, бие даасан эмнэлэг байв. Гэвч барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад найман жил болж байгаа юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн байранд очсон байдаг. Гэвч ачаалал нь дийлдэхгүй байсан тул хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүлгэж, сарын 28 сая төгрөгийн түрээс төлж байв. Тус эмнэлгийн шаардлагаар жил гаруй болоод байрыг нь суллаж өгснөөр дахин ГССҮТ-д ирээд байгаа юм.

Санхүүжилтээс шалтгаалан олон жил өөрийн байртай болж чадахгүй явсан Түлэнхийн төвийн барилгад Кувейтийн Засгийн газар 2017 оны тавдугаар сард найман сая ам.долларыг буцалтгүйгээр олгох болсноор 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-15 202.55.188.39

Царцсан биш царцааж байгаа юм. Мөнгөө нэмүүлэх арга. Эхэлж авсан мөнгөө идчихнэ. Шүлс төдийг нь барилгадаа зарцуулна. Өөрөөр хэлбэл Цаст Констракшны ард маш том дэмжлэг байна. 2000 оноос хойш иймэрхүү 1000-аад төслөөр төсвөө нэмүүлж ахан дүүсээрээ мөнгө идэж байсан. 2012-2014 оны үед ийм 2 блок барилгыг 5,3-6,5 тэрбумд барих боломжтой байсан. 2015-2017 оны үед ийм барилгыг 6-7,5 тэрбумд барьж хүлээлгэж өгөх ханштай байв. Өнгөрсөн жилийн жишиг нормоор ийм барилгыг үсрээд 7-9 тэрбум төгрөгт багтаа

Avatar

Зочин 2019-01-15 202.55.188.39

ж, 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байлаа. Ийм барилга олон бий. Хөшигийн хөндийн нисэх буудал, Гандангийн шинэ цогчин дугана, төмөр замын далангийн байгууламж, дүүргүүдийн эмнэлэг нисэхийн эмнэлэг, дахин төлөвлөтийн орон сууцууд гээд. Энэ бол ждүчид, ломбардчидын мөнгө идэх тусгай суваг. Ерөөсөө төсвөө хэтрүүлж буй төсөл бүр дээр хяналт тавихад но нь илэрнэ. Маш амархан. Төсөв зайлшгүй байдлаар хэтэрсэн бол үсрээд 15 хувиас дээш гарахгүй. Гэтэл энэ барилгын анхны төсөв гэхэд л хамги

Avatar

Зочин 2019-01-15 202.55.188.39

йн багаар бодоход 3-4 дахин ихэссэн байна шүү дээ. Арай л хэтэрхий байгаа биз дээ? Ийм юм зөвхөн монголд л байна. Хамгийн дээд тал нь, бүр онцгой тохиолдолд 50 хувиар хэтрүүлж болох юм. Гэтэл...

Avatar

ЦОГТ 2019-01-15 103.212.118.110

УЛСЫН ИЧДЭГГҮЙ ХУРЛЫН ГИШҮҮН, ТОЛГОЙГОО ХАЯЛСАН, ТОГОЛООМЫН САЙДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЙМ БАЙЖ, ИЧИХГҮЙ ӨДӨР БОЛГОН АНГАЛЗААД Л ХМХ-ЭЭР ГАРЧ БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2019-01-15 202.9.42.179

Залуу охин шиг маяглаад нүдээ цавчлаад, (тормолзож байгаа нь тэр юм байлгүй) хэлээ хазаж ярьдаг нь дургүй хүргэдэг

Avatar

Зочин 2019-01-15 150.129.142.214

8 сая доллараар арай ч ийм барилга босохгүй шүү. Ард түмэнг тэнэг гэж үнэн итгэж дээ.7хон давхар барилга 8 сая доллараар барьдаг баян юмаа манай төр. 10 тэрбум төгрөг ч ихдэнэ. Хулгайч нар нь бас хулгайлчихаж.

Avatar

рр 2019-01-15 66.181.171.26

Хөрөнгийг 60 тэрбумд оруулчихлаа

Avatar

жанхуу ухна ми 3 огцор 2019-01-15 202.131.227.50

төмөр замын 280 САЯ ДОЛЛАР ИДСЭН АТИЙСАН ТАЙРДАС ДУНДУУР НЬ ОРЖ ГУВЧУУЛСАН.

Avatar

f 2019-01-15 63.229.224.67

8-60

Avatar

opyylbl - ubchin, yjc calgyi, 2019-01-15 63.229.224.67

Yndecten byp - caintai myytai, opkoop-xygaap deepelxex ch yjS gej -xyazgaapgyi xyazgaaptai UBCHIN bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж