Солонгост нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийн сэжигтэн өөрийгөө хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Солонгост нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийн сэжигтэн өөрийгөө хөнөөжээ

Солонгост нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийн сэжигтэн өөрийгөө хөнөөжээ

БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми дүүрэгт нэгдүгээр сарын есний өдөр 33 настай Монгол улсын иргэн А бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон тухай мэдээлж байсан билээ.

Холбоотой мэдээ

БНСУ-д Монгол улсын иргэн амиа алджээ

БНСУ-д Монгол улсын иргэн амиа алджээ

Тэгвэл тус хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд Бямба гаригт /2019.01.13/ тус мужид орших Гүми ууланд модноос өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон байна. Сэжигтэн нь 46 настай Монгол улсын иргэн байсан гэнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Korea Times” сайтад мэдээлжээ.

Гүми дүүргийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар хохирогч иргэн А нь Гүми дүүргийн “One room” хэмээх нийтийн байранд амьдардаг байсан бөгөөд хохирогчийг хутгалж хөнжлөөр нь бүтээсэн байдалтай байхад нь тус байрны ажилтан анх цагдаад дуудлага өгсөн байна. Мөн хэргийн газраас хохирогчийг хөнөөсөн хутга олджээ. Энэ хэргийг Гүми дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа ба цагдаагийн байгууллагаас өөр мэдээлэл өгөөгүй байгаа юм байна.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж