Ньюс хөтөч: Улсын онцгой комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Улсын онцгой комисс хуралдана

Ньюс хөтөч: Улсын онцгой комисс хуралдана

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа Тэнгис кинотеатрын их танхимд болно.
  • Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  • Улсын онцгой комисс  Шадар сайдын өрөөнд хуралдана
  • “Шангри-Ла” зочид буудалд “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган болно.

10.00

  • ШӨХТГ хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Засгийн газрын XI байрны есөн давхарт 905 тоот хурлын танхимд болно. Холбоо барих утас: 70001286
  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана
  • Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “В” танхимд хуралдана.

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаарх тайланг танилцуулна. Хэвлэлийн бага хурал Засгийн газрын гуравдугаар байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно. Холбоо барих утас: 326414
  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99179899, 86885060
  • MN-Мэдээллийн төвд “Сэтгэл, зүтгэл, итгэл, эх орон “ ТББ-аас “Тайван цагийн хэлмэгдүүлэлт буюу хамгаалалт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Төрийн ордны “Г” танхимд ёс зүйн дэд хороо хуралдана.

11.40

  • "Жи-Эм-Жи" худалдааны төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачилгаар тохижуулсан ахмадуудын сувиллын нээлт болно. Холбоо барих утас: 99036303

12.00

  • MN-Мэдээллийн төвд Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, сүүлийн 6-7 жилийн цалингийн дунджаас хамааруулан тэтгэврийн үнэлэмжийг бууруулсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

13.00

  • Цэцэрлэгийн багш нарт зориулсан "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" сэдэвт сургалт МУБИС-ийн Спорт зааланд болно. Холбоо барих утас: 99285651, 89477713

14.00

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд болно. Холбоо барих утас: 70119921, 88084523
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 101 тоот өрөөнд хуралдана.
  • Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00

  • "Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэг СТӨ-ний зүүн жигүүр ШУА-ийн байрны 3 давхарын хурлын зааланд болно. Холбоо барих утас: 98119897
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж