"Өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой" | News.MN

"Өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

"Өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой"

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

image

Б.Бямбасайхан

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга

“Дэлхий даяараа, АНУ, Хятад, Солонгос бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас мөнгө татахын тулд итгэлийг төрүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд стандартыг нэвтрүүлж, чанд барих хэрэгтэй. Сайхан ярьдаг гээд мөнгө өгдөг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Юуны түрүүнд бизнес нь дэлхийн стандартаар явж байгаа эсэхийг л харна. Хоёрдугаарт, байгуулсан гэрээгээ хэр мөрддөгийг нь харна. Компаниуд өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийж сурч байна. Өөрөөс нь хамаарахгүй зүйл гэж байна. Тэр нь бизнесийн орчин. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байх нь Засгийн газрын гаргаж байгаа бодлого, шийдвэр, татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байгаагаас хамаарна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт муу бол хамгийн сайн бизнес эрхэлж байсан ч унах эрсдэлтэй. Дэд бүтэц сайжрахгүй байгаа, санхүүжилтийн өртөг өндөр гээд бизнес эрхлэгчдээс шууд хамаарахгүй шийдлээ хүлээсэн олон асуудал байна.”

Эх сурвалж: Өдрийн сонин

image

Б.Энхбаяр

Хууль зүйн дэд сайд асан

“Одоо төрийн өмчийн 110 гаруй компани байна. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, Төрийн банк, эмнэлэг, сургуулиас эхлээд бүгд төрийн мэдлийнх. Газар, уул уурхай, газар тариалан, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчит компани, сангууд бүгд төрийнх. Улстөрчдийн хамгийн их хэлэх дуртай үгээр бол нийт ард түмний өмч. Гэтэл хачир дээрээ хэн эрх мэдэлтэй байна, төрийн өмч яг түүний хувийн өмч шиг байсаар ирлээ. Гор нь хэдэн тэрбум, их наядаар илэрч байгаа авлига, хэт баяжиж, хэт ядуурсан иргэдтэй улс орон минь. Өнгөрсөн хугацаанд яг энд хууль эрх зүйн үйлчлэл дутаад байгаагаас үүдэлтэй гэмт хэрэг, хэрэг маргаан хамгийн их яригдлаа.Одоо Газрын багц хууль шинэчлэгдэх ёстой. Хамт газар, газрын хэвлий, ой мод, ус, төрийн өмчийн компанийн засаглал, түүний хувьцааны засаглал гээд Үндсэн хуулиар нийт ард түмний мэдэлд байгаа бөгөөд одоо эрх мэдэлтэй хэсэг нь хувийн өмч мэт хулгай хийдэг болсон өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой.”  

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-15 103.206.195.163

Энхбаярыг яагаад ажлаас нь халсан бэ? Ерөнхий Сайд энэ талаар хариу өгмөөр байна. Кабинетийн журмаар ажиллаагүй бол энэ кабинет ямар зарчмыг тулгуур болгож байгаа нь тодорхой болмоор. Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд энэ хүн ЗГ-ын өмнөөс сайн ажиллаж байсан бололтой. Гэтэл халагдсан байна. Энд нөгөө ёс зүй, төрт ёс, ёс суртхуун маань хаана байна. Би энэ залууг танихгүй л дээ. Гэхдээ л энэ хүний төлөө дуугармаар байх юм. Ц.Нямдорж сайдын зарчмыг тодруулая.

Avatar

Зочин 2019-01-15 202.9.44.20

OYuTolgoin geree Delxiin standartaar xiigdsen vv????????? Vgvi muljlug shvv xyyran mexlelt abilgaar bvtsen

Avatar

Зочин 2019-01-15 66.181.160.15

Хамгийн муу ядарсаныг нь занданшатар мэт нь салхинд гарахдаа очиж бяраа гаргаж хураагаад хэвтүүлээд байвал хөрөнгө оруулалтын ямар ч хуультай байгаад яахав дээ.Юу ч хийж байгаагүй,цэрэгт явж 10 цэрэг жагсааж үзээгүй гар тусгай тасгийн ахлагч хийгээд дүвчигнэх сайхан байсан байх даа зайлуул.

Avatar

Zochin 2019-01-15 202.21.112.218

Unen helsen bn. Gadaadin hurungu oruulalt manai ulsad yamar chuxal bgaa bilee dee, Hurungu oruulalt tatxin tuld tur zasagt yag iim chadvahitai bolovson huchnuur olnooroo orj ajillah heregtei tegej baij bid ediin zasgiin ursulduh chadvartai, undur hugjiltei uls bolj chadna shdee.

Avatar

Zochin 2019-01-15 202.21.112.218

Олон түвшинд сурч, ажиллаж байсан сайн туршлагатай яг ийм залуучууд манай нийгэмд маш хэрэгтэй, Ийм залуучуудыг дэмжих хэрэгтэй

Avatar

zochin 2019-01-15 202.70.44.46

Saikhanbilegiin gar hol urvagch yu geed bna aa, Dubain geree zursan URVAGCH nosh, iim l zaluu ue bna daa

Avatar

Amar 2019-01-15 202.179.26.1

Манай залуу үе сайн байна сайхан байна.Гол нь гурван саяулаа сайхан амьдрахын төлөө гэсэн чин сэтгэлтэй байгаасай.Бүү дүр эсгээсэй.

Avatar

ХАРИН ТОПОР ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ХААГУУР ЯВНА ВЭ? 2019-01-15 175.38.95.65

ТАГНУУЛЧ МУУЖГАЙ ЖУДАГГҮЙ БАС МЭДЛЭГГҮЙ СУГА БАЙНА ШДЭЭ, САНДАЛ ШИРЭЭТЭЙ Л ЗУУРАЛДААД БХ ЮМ?! УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ УЛАМ БҮР ДОРОЙТОЖ ДУНД ДАВХРАГАГҮЙ БОЛЖ МОНГОЛЧУУДЫН 96 ХУВЬ НЭН ЯДУУ ДАВХРАГАРУУ ГУЛСАН УНАЦГААЖ БАЙНА… ЖОНКУУГИЙН САЛТААНААС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДЭЖ БАЙГАА УХНА ТОПОРЫГ ЗАЙЛУУЛЬЯ!

Avatar

Зочин 2019-01-15 66.181.176.157

Ийм иэдлэгтэй, цэвэр залуусыг одоо л дэмжиж байх хэрэгтэй байна даа. Идэр үедээ, туршлага суусан, буурьтай зөв хоёр залуу байна даа.

Avatar

Зочин 2019-01-15 81.183.191.142

Энэ Бямбасайхан чинь Дубайн гэрээгээр хоригдлоо баригдлаа л гэсэн гэтэл энд мэдэмхийрчихсэн гангарчихсан л тууж явдаг. Хууль гэж үнэхээр гууль болж байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж