"Өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

"Өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой"

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

image

Б.Бямбасайхан

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга

“Дэлхий даяараа, АНУ, Хятад, Солонгос бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас мөнгө татахын тулд итгэлийг төрүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд стандартыг нэвтрүүлж, чанд барих хэрэгтэй. Сайхан ярьдаг гээд мөнгө өгдөг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Юуны түрүүнд бизнес нь дэлхийн стандартаар явж байгаа эсэхийг л харна. Хоёрдугаарт, байгуулсан гэрээгээ хэр мөрддөгийг нь харна. Компаниуд өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийж сурч байна. Өөрөөс нь хамаарахгүй зүйл гэж байна. Тэр нь бизнесийн орчин. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байх нь Засгийн газрын гаргаж байгаа бодлого, шийдвэр, татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байгаагаас хамаарна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт муу бол хамгийн сайн бизнес эрхэлж байсан ч унах эрсдэлтэй. Дэд бүтэц сайжрахгүй байгаа, санхүүжилтийн өртөг өндөр гээд бизнес эрхлэгчдээс шууд хамаарахгүй шийдлээ хүлээсэн олон асуудал байна.”

Эх сурвалж: Өдрийн сонин

image

Б.Энхбаяр

Хууль зүйн дэд сайд асан

“Одоо төрийн өмчийн 110 гаруй компани байна. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, Төрийн банк, эмнэлэг, сургуулиас эхлээд бүгд төрийн мэдлийнх. Газар, уул уурхай, газар тариалан, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчит компани, сангууд бүгд төрийнх. Улстөрчдийн хамгийн их хэлэх дуртай үгээр бол нийт ард түмний өмч. Гэтэл хачир дээрээ хэн эрх мэдэлтэй байна, төрийн өмч яг түүний хувийн өмч шиг байсаар ирлээ. Гор нь хэдэн тэрбум, их наядаар илэрч байгаа авлига, хэт баяжиж, хэт ядуурсан иргэдтэй улс орон минь. Өнгөрсөн хугацаанд яг энд хууль эрх зүйн үйлчлэл дутаад байгаагаас үүдэлтэй гэмт хэрэг, хэрэг маргаан хамгийн их яригдлаа.Одоо Газрын багц хууль шинэчлэгдэх ёстой. Хамт газар, газрын хэвлий, ой мод, ус, төрийн өмчийн компанийн засаглал, түүний хувьцааны засаглал гээд Үндсэн хуулиар нийт ард түмний мэдэлд байгаа бөгөөд одоо эрх мэдэлтэй хэсэг нь хувийн өмч мэт хулгай хийдэг болсон өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь шийдэх ёстой.”  

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж