Оросын Төрийн ДУМА болон Холбооны зөвлөлийн барилгыг засварлана

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Оросын Төрийн ДУМА болон Холбооны зөвлөлийн барилгыг засварлана

Оросын Төрийн ДУМА болон Холбооны зөвлөлийн барилгыг засварлана

Оросын төрийн захиргааны төв байгууллагууд болох Төрийн ДУМА, Холбооны зөвлөлийн барилгуудыг өргөтгөж, засварлахаар шийдвэрлэжээ. Засварыг долоо орчим тэрбум рубль зарцуулан хийж, 2020 онд дуусгах ажээ.

Охотный Ряд дахь Төрийн ДУМын барилгыг шинэчлэн засварлахад 3,4 тэрбум рубль зарцуулах бол Петровка гудамжин дахь Холбооны зөвлөлийн шинээр баригдах найман давхар өргөтгөлийн ажилд 2,85 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь анх төлөвлөж байснаас зардал тав дахин өссөн гэсэн үг юм. Энэ бүх зардал Холбооны төсвөөс гарна.

Харин Москва хотын төсвөөс нэг тэрбум рубль гаргаж Охотный Ряд дахь "Палаты Троекуровых" түүхэн барилгыг засварлаж тэнд парламентын доод танхимын хоёр хороог оруулах ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж