"Топ-20" индексийн сагс шинэчлэгдлээ | News.MN

"Топ-20" индексийн сагс шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

"Топ-20" индексийн сагс шинэчлэгдлээ

"Топ-20" индексийн сагс шинэчлэгдлээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг 2019 онд бүрдүүлэх үнэт цааснуудыг шалгаруулж, сагсыг шинэчлэв.

2018 оны үзүүлэлтээр өмнөх сагсанд багтаж байсан 11 компани хэвээр үлдэж, “Баянгол зочид буудал”, "Шивээ овоо", "Ариг гал", "Адуун чулуун", "Монголын цахилгаан холбоо", "Шарын гол", "Хөх ган", "Материалимпекс", "Улсын их дэлгүүр" ХК-иуд хасагдаж, шинээр  "Хай би ойл", "Женко тур бюро", "Жинст-Увс", "Айтүүлс", “Лэндмн ББСБ", "Монгол Базальт", "Хөвсгөл алтан дуулга", “Мандал даатгал”, "Ард даатгал" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.

Шинэчилсэн сагсын дагуу индексийн тооцооллыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж