“Ювентус” ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

“Ювентус” ээлжит хожлоо авлаа

 

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбай дээрээ “Женоа” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар 67 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Рома”-гаас 14 онооны илүүтэй хэвээр үлдлээ. Үлдсэн 10 тойрогт “Ювентус” тав хожигдож, “Рома” бүх тоглолтдоо хождоггүй л юм бол түрүүлэх баг бараг тодорхой болчихлоо.

Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 25 дахь минутад Тевез оруулж, багтаа гурван оноо авчирсан юм. Тэрбээр энэ тойрогт нэгийг оруулснаар улирлын 16 дахь гоолоо хийж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн


Наполи 1-1 Аталанта
Лацио 2-0 Верона
Чезена 0-1 Рома
Удинезе 2-2 Фиорентина
Сампдория 1-0 Интер
Парма 0-2 Торино

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж