Японы Сэндай хотноо болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн III бага хуралд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцох үеэрээ англиар илтгэл тавьсан гэнэ.
Зоримог дайчин, зарим үед нударга зөрүүлэхээс ч буцдаггүй гэсэн имижийг өнгөрсөн хугацаанд бий болгосон түүнийг хэл усгүй гэж гоочлох нь бий. Гэвч тэр сул талаа нөхөж, англи хэлтэй болсноо НҮБ-ын бага хуралд оролцохдоо харуулаад авсан нь энэ аж.
Найз нөхдийнх нь хэлж буйгаар тэрээр УИХ-ын гишүүнээсээ татгалзан, эхнэрээ эмчлүүлэн Австралид жил гаруйн хугацаанд амьдрах хугацаандаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн бололтой.
Г.ДАРЬ