"2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч аваагүй"

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

"2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч аваагүй"

"2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч аваагүй"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар өнөөдөр /2018.01.14/ дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давсан гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд тодотгов.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Төсвийн орлого хоёр их наядаар давж биелсэн. Уул уурхайгаас орж ирж байгаа орлого 670 тэрбум төгрөг. Бусад нэмэгдсэн орлого нэг их наяд 370 төгрөг.  Төсөв ашигтай гарахад голлож нөлөөлсөн  зүйл нь Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөнтэй холбоотой гэж харж байгаа. Олон улсын хөндлөнгийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн үнэлгээ бол зээлжих зэрэглэл.

Мөн төсвийн сахилга батыг улс орон даяар сайжруулж байгаа нь орлого өсөхөд нөлөөлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн туршид жил бүр төсөвт 1-3 удаа тодотгол хийж ирсэн. Төсөвт тодотгол хийх хэрээр төрийн зардлууд нэмэгддэг.  У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны эхэнд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ оны эхэнд мэдэгдсэн. Энэ дагуу төсөвт тодотгол хийгээгүй.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООР 808 МЯНГАН ХҮНД 120 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 680 мянган хүнд 78 тэрбум төгрөг өгч байсан бол одоо ойрын 2-3 долоо хоногт 808 мянган хүнд 120 тэрбум төгрөг өгөхөөр байна. Энэ жил үндсэндээ буцаан олголтын хэмжээ 40 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжилийг харуулж байна" гэлээ.

Түүнчлэн  2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод, гадаадын нэг ширхэг ч бонд гаргаагүй. Арилжааны банкууд болон дотоодоос нэг ч төгрөгийн зээл авахгүйгээр Засгийн газар ажиллажээ. Энэ хэрээр арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх бололцоог олгосон гэдгийг тодотгов.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Бонд гаргаагүй учраас 100 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж чадсан. 2017 оны төгсгөлд өндөр хэмжээтэй, богино хугацаатай өр зээлүүдийг бүтцийн өөрчлөлт хийж өөрчлөлт хийж чадсан. Ингэснээр 300 тэрбум гаруй төгрөгийг хэмнэсэн" гэдгийг онцлов.  400 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд тендерийн асуудлаас үүдэж  хийгдэж амжаагүй байгаа аж.

Улсын нэгдсэн төсвийг өргөн барихдаа "Иргэдийн төсөв"-ийг хамт өргөн барьж батлагдсаны дараа шинэчилсэн хувилбарыг гаргаснаа энэ үеэр танилцууллаа. Төсвийн орлого 2018 онд 25 хувиар давж биелсэн. 2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр гүйцэтгэлийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ 21 ИХ НАЯД ТӨГРӨГ

Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 60.9 хувьтай тэнцэж байна. Сангийн яам гадаад өрийн дарамтыг оновчтой зөв буулгаж чадвал урт болон дунд хугацаанд валютын ханшийн дарамтыг бууруулна гэж харж байгаа юм. Хоёрдугаарт, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд  яамны зүгээс анхаарч   ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулахаар болжээ.  Ингэснээр машин бүрийг хянана гэж тооцоолж байна. Түүнчлэн Сангийн яам 2021-2024 онд хийгдэх бондын төлбөрийн эргэн төлөлт дээр эрчимтэй ажиллаж байгаа аж. Жишээлбэл, 2022 онд Чингис бондын нэг тэрбум долларын эргэн төлөлт хийнэ. Өндөр дүнтэй төлбөр төлөхөөр валютын ханшид нөлөөлдөг учир  энэ төлбөрийг хуваах жигд хуваарилах тал дээр ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр онцлов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж