ЗТХЯ-ны ажилчид согтуурсан нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны ажилчид согтуурсан нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө

ЗТХЯ-ны ажилчид согтуурсан нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагаас Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт гомдол ирүүлжээ.

Гомдолд дурдсанаар, Сайдын тушаалаар томилогдсон Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны комисс Зам-Үүдэд байрлах барилга байгууламж хүлээн авахаар арванхоёрдугаар сарын 27-29-нд галт тэргээр явжээ. Энэ ажилд зориулж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тусгай хоёр вагон гарган үйлчилсэн байна. Комисст багтсан Зам тээврийн хөгжлийн яамны ажилтнууд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны орой галт тэргээр зорчих үедээ архидан согтуурч, хоорондоо маргалдан вагоны эд зүйлийг эвдэж, шаардлага тавьсан төмөр замын ажилчдыг айлган сүрдүүлж, доромжилсон байна. Тиймээс “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа ЗТХ-ын сайд Я.Содбаатарт гомдол гаргасан ажээ.

Гомдлын талаар ЗТХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргын гарын үсэгтэй албан бичиг манайд ирсэн нь үнэн. Комиссын багийн гишүүн, нэг ажилтан нь машинаар Замын-Үүд явсан, нэг нь галт тэргээр явсан нь үнэн гэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн хариу өгсөн. Сайдын зүгээс энэ асуудалд анхаарч, ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тогтоолгохоор Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж