Монголын чѳлѳѳт бѳхийн холбоо, Биеийн тамир спортын хѳгжлийн тѳвтэй хамтран анх удаа зохион байгуулж байгаа олон улсын хамтарсан бэлтгэл Чѳлѳѳт бѳхийн охидын академи дээр (хуучнаар "Олимп сургууль" ) амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн бэлтгэлд Казахстан улс 19, Польшийн баг 9, Беларусын баг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай улсын эмэгтэйчүүдийн багтай арга туршлагаа солилцож байна.
Манай улсын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багаас гадна “Алдар” спорт хороо,” Хасу мегастар”, “Цастын барс” клубууд, МУБИС-ийн УБТС-ийн баг тамирчид энэхүү бэлтгэлд оролцож байна.
Энэ долоо хоногийн сүүлээр болох "Монголиа Опен" олон улсын тэмцээний дараа АНУ, Франц, Польш, Бразил улсын багууд нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрөвдүгээр сарын 8-ны ѳдрийг хүртэл хамтарсан бэлтгэл хийнэ.
Б.ЭНХ