Н.Алтанхуяг бүтээн байгуулалтаар бахархав

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг бүтээн байгуулалтаар бахархав

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд хөдөө орон нутагт ажиллах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн байна. Тэрбээр тус аймагт хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, тун ч сэтгэл хангалуун байгаагаа фээсбүүк хуудаснаа бичжээ. Тодруулбал, экс Ерөнхий сайд “Сүхбаатар аймагт ажиллаад, Батсуурь даргийн шинээр хийсэн бүтээн байгуулалтуудтай танилцаад ирлээ. Сүхбаатар аймаг хүртэл Улаанбаатар хотоос 5 хан цаг явдаг болжээ. Замын ач буян. Аймгийн төвөөс 10км цаана тусгай хороо байгуулж хашаа бүрт цахилгаан, худгийн усыг нь айл бүрт оруулж чадсанаар малтай айлууд боломжийн үнээр нүүж оржээ.  Мөн Баруун-Урт хотод 17 давхар байшингийн карказ боссон байна. 2 жилийн дараа дахин очиход Баруун-Урт хотод орон сууц, хаус маш олноор нэмэгджээ.
Засаг дарга Батсуурь, Хурлын дарга Мөнхжаргал нартаа баяр хүргэе” хэмээн нүүр номын хуудсаараа дамжуулан Сүхбаатарын удирдлагуудад баяр хүргэсэн байна.

Хөдөө орон нутгийн хоттой холбох мөн аймгуудад орон сууцны бүтээн байгуулалт өрнөх болсон нь Чингис бондтой холбоотой нь маргашгүй үнэн юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж