Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирдлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна.

  1. Баянгол дүүрэг 46.2 хувь
  2. Баянзүрх дүүрэг 53.3 хувь
  3. Сонгинохайрхан дүүрэг 51.2 хувь
  4. Чингэлтэй дүүрэг 61.1 хувь
  5. Сүхбаатар дүүрэг 56.3 хувь
  6. Хан-Уул дүүрэг 60.1 хувь
  7. Налайх дүүрэг 54.1 хувь
  8. Багануур дүүрэг 64 хувь
  9. Багахангай дүүрэг 66.1 хувь

Бүртгэлийг  ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах юм байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 53 хувийн явцтай байна. Энэ сарын 21-нийн өдөр хүртэл дахин долоо хоногийн хугацаа үлдэж байгаа тул иргэний үүргээ биелүүлж цэргийн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг нийслэлийн Цэргийн штабаас уриалж байна. Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол 1 сая төгрөгөөр торгох заалттай” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж