УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сүхбаатарт ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сүхбаатарт ажиллажээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сүхбаатар аймагт ажиллаад иржээ. Тэрбээр тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай нь танилцсан байна. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь багийнхантайгаа санаачлан хэрэгжүүлж байгаа барилгажилт болон малтай хорооллыг биечлэн үзжээ. Аймгийн төвөөс 10 км-ийн зайд мал бүхий өрх айлуудад зориулан тусгай хороо байгуулж,  хашаа бүрийг цахилгаан, худгийн устай болгосон нь малтай айлууд нүүн очих боломжтой болгожээ.  Баруун-Урт хотод орон сууц, хаус олноор нэмэгдсэний дээр энэ жил л гэхэд 17 давхар байшингийн суурь тавигджээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж