Дакар Ралли: Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Дакар Ралли: Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээ

Дакар Ралли: Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээ

Перуд болж буй авто спортын “Дакар Ралли” уралдаан өндөрлөхөд дөрвөн өдрийн гараа үлдлээ. Монгол Улсаас мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа өчигдөр /2019.01.13/ болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэрбээр энэ талаар Перугээс өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Н.Лхамаа “Элсэн дотор мотоциклоо гаргах гэж ноцолдож байх үед 516 дугаартай ачааны машин анхааруулга болгож газар тавьсан байсан миний каскийг дайрч уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо. Намайг Дакар Раллигийн гараа болгоны уралдаанд сэтгэлээрээ дэмжиж урам хайрласан нүүр номын найзууддаа баярлалаа” гэсэн байна.

“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байгаа. Тэгвэл "Дакар Ралли 2019" уралдааны зургаа дахь гарааны дараа Н.Лхамаа уралдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болсон бол автомашины ангилалд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Өнөө шөнө долоо дахь гараа мөн л бартаа ихтэй элсэн цөлд үргэлжлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж