Ард түмнийхээ хилэнг дарахыг хичээж буй Макроны 2335 үг | News.MN

Ард түмнийхээ хилэнг дарахыг хичээж буй Макроны 2335 үг

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Ард түмнийхээ хилэнг дарахыг хичээж буй Макроны 2335 үг

Ард түмнийхээ хилэнг дарахыг хичээж буй Макроны 2335 үг

Эрх баригчдын алдаатай бодлого, татварын нэмэгдэл, шатахууны үнийн хөөрөгдөл, ард иргэдийн амьжиргааны түвшний доройтол зэрэг асуудлыг эсэргүүцэн Франц улс даяар өрнөөд байгаа “Шар хантаазтнуудын хөдөлгөөн”-ийг намжаахын тулд тус улсын ерөнхийлөгч Эмануэль Макрон нийт ард иргэдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ. Энэ нь бүх нийтийн санал асуулга биш зөвхөн хэлэлцүүлэг байх болно гэдгийг ч мөн онцлон дурдаад байгаа юм.

Хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хэлэлцүүлгийг явуулахын өмнө Э.Макрон ард түмэндээ хандан 2,335 үг бүхий захидлыг Францын өдөр тутмын сонингуудад нийтлүүлжээ.

Захидалд дурдсанаар, хэлэлцүүлэг ардчилал ба иргэний эрх үүрэг, төрийн байгуулалт ба олон нийтийн үйлчилгээ, экологийн өөрчлөлт хувьсал, татвар гэсэн дөрвөн үндсэн асуудлыг хөндөх бөгөөд ард иргэд чөлөөтэй санал бодлоо илэрхийлж болох гэнэ.  Мөн ерөнхийлөгчийн зүгээс дээрх дөрвөн асуудалтай холбоотой 30 асуултыг бэлтгэсэн байна. “Энэ хэлэлцүүлэг бол та бүхний уур хилэнг бодит, шийдвэртэй алхам болгоход туслах миний оролцоо байх болно” хэмээн ерөнхийлөгч Э.Макрон цохон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ : WWW.THEGUARDIAN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж