Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг хийнэ

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас:

 

-Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулна-

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал,  33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган  га-д тариалалт хийж,  500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. 

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн,  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.  

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын  хүрээнд  ХХААЯ-наас дараах ажлууд  хийж  байна. Үүнд:

– Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна. Энэ  хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөж байна. 

– Тариалалтад зүтгэх хүчиний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680,  төмс хүнсний ногооны үрлүүр 310 ажиллах бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай явагдаж байна.  

– Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлож бэлтгэлээ хангаж байна. 

– Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэв.

– Төмсний тариаланд 33,9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах арга хэмжээ авч байна. 

– 80 сая төгрөгийн үнэ бүхий  8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр шийдэв. 

– Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

– Механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан сургалтыг 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж 110 гаруй хүнийг хамруулав.

Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулж тарилалтын технологийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна. Салбарын мэргэжилтнүүд, хүрээлэн ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчдаар технологийн зөвлөмж өгч санал солилцоно.

№ Аймгууд Зөвлөгөөн зохион байгуулах сар өдөр

 1. Сүхбаатар3-р сарын 20-нд аймгийн төвд

 2. Сэлэнгэ, Дархан-Уул3-р сарын 27-нд Дархан хот

3. Дорнод4-р сарын 3-нд аймгийн төвд

4. Орхон4-р сарын 8-нд Жаргалант суманд

5. Хэнтий4-р сарын 8-нд аймгийн төвд

6. Говь-Алтай4-р сарын 10-нд аймгийн төвд

7. Төв4-р сарын 10-нд аймгийн төвд

8. Булган4-р сарын 13 –нд аймгийн төвд

9. Хөвсгөл4-р сарын 15-нд Рашаант суманд

Эх сурвалж: http://zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж