Жүжигчин Г.Анхбаяр гурван сая инээд нэвтрүүлгийг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Анхбаяр гурван сая инээд нэвтрүүлгийг хөтөлнө

Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд, шоу нэвтрүүлгийн хөтлөгчийн үүргийг зэрэг гүйцэтгээд үзэгч түмнээ хөгжөөж яваа залуу бол хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр. Түүнийг “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн  хөтлөгчөөр ажиллаж байснаар нь хүмүүс  илүүтэй мэднэ. Тэгвэл хөтлөгч залуу шинэхэн ажилдаа оржээ. Тэрбээр “Боловсрол” суваг телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон бөгөөд өнөөдрөөс шоуны бүртгэл эхэлж байна.

“3 сая инээд” шоу нэвтрүүлгийн тухайд оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болох аж. Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гээд хошин урлагийн бүхий л төрлөөр хүчээ сорих боломжтой юм.  Нэвтрүүлэг нийт таван үе шаттай бөгөөд  нэг минутын турш үргэлжлэх гэнэ.

Тухайлбал, оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100 мянган төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300 мянган төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500 мянган төгрөг, дөрөв дэх минутад нэг сая төгрөг, хамгийн сүүлийн буюу тав дахь минутдаа амжин инээлгэж чадвал гурван сая төгрөгийг хожих юм. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм байна.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж