Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн

Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн

НЭМЭЛТ 16.00: Биднийг өмнө нь холбогдоход тэрбээр эмнэлэгт үзүүлэхээр явж байгаа талаараа хэлж байсан юм. Харин бид дөнгөж сая холбогдоход  Аймгийн арслан Б.Лхагвадоржийн толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Биеийн байдлаа сайжиртал 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээ

Тэнхээтэй байж болох ч тэнэглэж болохгүй Н.Батсуурь аварга аа!

Тэнхээтэй байж болох ч тэнэглэж болохгүй Н.Батсуурь аварга аа!

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2019.01.13/ “Буянт-Ухаа” цогцолборт болсон. Энэ барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, давсан нь олны дургүйцлыг хүргээд байна.

Барилдааны үеэр аймгийн арслан Б.Лхагвадорж биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа хүчтэй унасан. Энэ нь бөх сонирхогч олон түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэлийг дагуулж байна. Ингээд уг барилдааны талаар аймгийн арслан Б.Лхагвадоржоос тодрууллаа.

Тэрбээр “Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй” гэв.

Аймгийн арслан Б.Лхагвадорж

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, ОБЕГ, аврагч спорт хороо, “Макс” группийн бөх сумын заан Б.Лхагвадорж 2017 онд аймгийн арслан цолыг найм даван түрүүлж хүртжээ. Үндэсний бөхөөр 14 настайгаасаа эхлэн барилдсан залуу бөх аймгийнхаа баяр наадамд 17 насандаа түрүүлсэн бөгөөд 2012, 2013, 2014 оны улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд дараалан түрүүлж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж