"Прокурор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа"

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

"Прокурор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа"

Төв орон нутгийн прокурорын байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөн 2019 оны нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд нийслэл хотод болж байна. Тус зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын байгууллагын 60 ажилтан оролцож байна. Мөн хуулиар хүлээсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Прокурорын байгууллагаас 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгон тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллах аж. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Б.Бат-оршихтой цөөн хором ярилцлаа.

-Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Өнгөрсөн оны ажлаа дүгнэвэл?

-2018 он прокурорын байгууллагын хувьд онцлог жил байлаа. Ялангуяа прокурорын тухай хууль шинэчлэн батлагдсан, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдаж хэрэгжсэн жил байсан. Шинэ хуульд прокурор олон үүргийг хүлээсэн. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааг удирдах чиглүүлэх тал дээр онцлог зохицуулалт орсон. Энэхүү зөвлөгөөнд бид шинэ хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл түүнийг шийдвэрлэх талаар санал солилцож байна.

-2019 онд прокурорууд ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?

-Энэ онд шударга ёсыг бий болгоход прокурорууд түүчээлэн ажиллах ёстой гэсэн зарчмын шаардлагыг тавьж байна. Үүнд авлига, албан тушаалын хэргүүд, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдтэй тэмцэхэд прокурорын байгууллага түүчээлж ажиллах ёстой.

-Албан тушаалын хэргүүдийг шалган шийдвэрлэхэд хараат бус байдал, шударга ёс үйлчилж чадаж байна уу? Үүнд бодитой хариулт өгөх боломжтой юу?

-Хуулиар хүлээсэн үүргээ прокурор нэг бүр хэрэгжүүлж ажиллаж чадаж байгаа гэж би бодож байна.

-Прокурорын байгууллагын ачааллын тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурорын эрх, үүргийг нэмж өгсөн. Үүнтэй холбоотой ажлын ачааллыг нэмж өгсөн. Тэр дундаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоо нэмэгдсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөнгийн прокурор цөөрсөн бол хэрэг бүртгэлтийн тоо өссөн нь прокурорын ачааллыг нэмэгдүүлж байна. Мөн прокурор, мөрдөгч нарын тоог нэмэх саналыг ерөнхий прокурор гаргаж байгаа.

-Олны анхааралд байгаа хэргийн дүгнэлт сунжирч, удааширдаг асуудал цөөнгүй гарч байна. Жишээлбэл, Ч.Чамин-Эрдэнийн хэргийн тухайд яагаад зөрүүтэй байна вэ?

-Хохирогч, холбогдогч нь хэн байхаас үл хамаарч бид хуульд захирагдан ажиллаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч эсвэл прокурорууд шинжээч томилдог бөгөөд тодорхой хугацаанд дүгнэлтүүд гарна. Энэ үйл ажиллагаа хуульд заасанчлан явагдаж байгаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж