“Aquaman” тэрбум ам.долларын ашиг олжээ | News.MN

“Aquaman” тэрбум ам.долларын ашиг олжээ

“Aquaman” тэрбум ам.долларын ашиг олжээ

“Aquaman” тэрбум ам.долларын ашиг олжээ

Warner Bros компанийн бүтээл, супер баатруудын сэдэвт “Aquaman” кино нь дөрөв дэх долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй нийт 1.2 тэрбум ам.долларын ашиг орлого олж “тэрбумтан кино”-ны эгнээнд шилжлээ.

Өнгөрөгч 2018 онд нээлтээ хийснээс “Хар ирвэс”, “Өшөө авагчид: Цаглашгүй дайн/ Avengers: Infinity War”, “Юрийн галавын цэцэрлэг: Мөхсөн хаант улс” зэрэг кинонууд тэрбум ам.доллароос давсан ашиг орлого олсон юм.

“DC comics” цувралын супер баатруудаас сэдэвлэн бүтээсэн кинонуудаас зөвхөн “Харанхуйн хүлэг баатар/The Dark Knight: 2008”, “Харанхуйн хүлэг баатар-2/ The Dark Knight Rises: 2012” кинонууд л тэрбум ам.доллароос илүү ашиг орлогыг олж байжээ. “Харанхуйн хүлэг баатар” кинонуудыг үзэгчид жүжигчин Хит Лейджер асан болон Бэтмэнээр сайн мэдэх билээ.

“Aquaman” киног Малайз гаралтай Австралийн кино найруулагч Жэймс Ван найруулсан юм. Түүнийг “Хөрөө” цуврал кинонууд, “The Conjuring”, “Annabelle”, “The Nun”, “Галзуу хурд 7” зэрэг киног найруулснаар нь үзэгчид сайн мэддэг билээ. “Галзуу хурд 7” кино нь нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьж, дэлхий дахинд нийт 1.5 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд “Aquaman”-ийн тогтоож буй амжилтыг оролцуулан тэрбээр хоёр ч “тэрбумтан кино”-г бүтээсэн найруулагч болж байгаа юм.

“Aquaman” кино нь нийт 160 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд гол дүрүүдэд Жейсон Момоа, Николь Кидман, Амбер Херд нар тогложээ.

Атлантис хэмээх лусын хаант улсын залгамжлагч Карри нь өөрийн хүмүүсийг уриалан лусын долоон хаант улсыг нэгтгэн, хуурай газар дээрх дэлхий ертөнцийг эзлэхээр зэхэж байсан ахынхаа эсрэг тэмцэл гаргаснаар киноны гол үйл явдал өрнөдөг байна.

ЭХ СУРВАЛЖ: FORBES.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayarnyam 2019-01-14 202.9.43.147

10 daihn nugalsan bnashd. Unen tasartsan yumaa. Zarlaga Orlogo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж