Кисэносатогийн хувь заяа бүрхэг байна | News.MN

Кисэносатогийн хувь заяа бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Кисэносатогийн хувь заяа бүрхэг байна

Шийдвэрлэх башёгийн эхний өдрийг Кисэносато уналтаар эхлүүлснээр түүний ирээдүй улам л бүрхэг болж байна.

Кисэносатогийн хувь заяа бүрхэг байна

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё буюу Хацү башё өчигдөр /2019.01.13/ Токио хотноо эхэлсэн билээ. Гурван аварга, гурван озэки тэргүүтэй эхэлсэн энэ удаагийн Хацү башёгийн хамгийн их анхаарал татаж буй бөх бол 72 дахь их аварга Кисэносато юм. Тэрбээр өмнөх 10 башёгийн есөд нь өнжсөн бөгөөд энэ удаагийн башёгоор түүний хувь заяа шийдэгдэх юм байна.

Хацү башёд 50 хувийн амжилтаа хийж чадахгүй эсвэл өмнөх башёгууд шиг гэмтэл аваад башёг дуусгалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлахаар болно. Шийдвэрлэх башёгийн эхний өдрийг Кисэносато уналтаар эхлүүлснээр түүний ирээдүй улам л бүрхэг болж байна. Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийнхний өмнө түүнийг өвдөг шороодуулсан бөх бол Комүсүби Митакэүми байлаа. Харин өнөөдрийн оноолтоор Кисэносато их аварга монголын сүмоч Ичиножо Ичинноровтой таарч байгаа юм.

Эх сурвалж :KYODONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-01-14 64.119.22.251

Зодог тайлсан нь дээр болжээ, хөөрхий, хөөрхий

Avatar

Зочин 2019-01-14 175.38.95.65

Хөөрхий дөө муу кисэно ингэж гутамшигтай зодог тайлахгүй байлгүй дээ, амжилт хүсчье

Avatar

Zochin 2019-01-14 122.201.19.66

Barag zodog tailah baih doo. Olon bashy onjhoor form adagdsan baigaa. Deer ni orsoldogchid tasraad yvchihaj baigaa.

Avatar

Зочин 2019-01-14 103.111.68.3

ИНЧИННО ОДОО СЭРЭЭД БАРИЛДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДҮҮ МИНь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж