Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё буюу Хацү башё өчигдөр /2019.01.13/ Токио хотноо эхэлсэн билээ. Гурван аварга, гурван озэки тэргүүтэй эхэлсэн энэ удаагийн Хацү башёгийн хамгийн их анхаарал татаж буй бөх бол 72 дахь их аварга Кисэносато юм. Тэрбээр өмнөх 10 башёгийн есөд нь өнжсөн бөгөөд энэ удаагийн башёгоор түүний хувь заяа шийдэгдэх юм байна.
Хацү башёд 50 хувийн амжилтаа хийж чадахгүй эсвэл өмнөх башёгууд шиг гэмтэл аваад башёг дуусгалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлахаар болно. Шийдвэрлэх башёгийн эхний өдрийг Кисэносато уналтаар эхлүүлснээр түүний ирээдүй улам л бүрхэг болж байна. Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийнхний өмнө түүнийг өвдөг шороодуулсан бөх бол Комүсүби Митакэүми байлаа. Харин өнөөдрийн оноолтоор Кисэносато их аварга монголын сүмоч Ичиножо Ичинноровтой таарч байгаа юм.
Эх сурвалж :KYODONEWS
Холбоотой мэдээ