Тэнхээтэй байж болох ч тэнэглэж болохгүй Н.Батсуурь аварга аа!

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Тэнхээтэй байж болох ч тэнэглэж болохгүй Н.Батсуурь аварга аа!

Тэнхээтэй байж болох ч тэнэглэж болохгүй Н.Батсуурь аварга аа!

Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурь “Том цолтой бөхчүүд залуустаа ёс суртахуун, эрэмбэ жудгаараа үлгэрлэж байх ёстой” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлж  байв. Гэвч тэр ярьдаг шигээ жудагтай бөх биш болохыг нь өчигдөр (2019.01.13) монголчууд хотлоороо харлаа.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох үеэр улсын аварга Н.Батсуурь учраа таарсан Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржийг нугасаар нь шидэв.  Бөхийн барилдааныг телевизүүд шууд дамжуулж байсан болохоор түүний энэ мэх тэнхээтэй гэхээсээ илүү тэнэг нь давамгайлсан үйлдэл л харагдана лээ. Улсын аваргад тэр зэргийн бяр хүч байлгүй яах вэ. Харин хэнд, хэдий үед гаргах вэ гэдэг нь тухайн бөхийн ухаан, жудаг хоёр л мэдэх хэрэг.  Тэнхээтэй, аатай яваа бөх болгон Н.Батсуурь шиг учраа таарсан бөхөө өргөж аваад шиддэг байсан бол Монгол бөх энэ олон зуун жилийг даван өвлөгдөх байсан уу. Үгүй шүү дээ, ухаан, жудаг хоёрынхоо хүчээр монгол бөх дархлаатай байсаар өдийг хүрсэн юм.  Монгол хүн бүр бөхдөө хайртай байдгийн цаад шалтгаан ч бас энэ.

Харамсалтай нь, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурьт жудаг, ухаан хоёр дутлаа. Түүний энэхүү увайгүй үйлдэл саяын 18 настай залуу бөхөд гаргасан анхны тохиолдол биш аж. Өмнө нь  Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан гэх дуулиан дагаж байна.

Уг нь Н.Батсуурь аваргад удам дамжсан бөх, улсын олон аваргыг төрүүлсэн “Увс нуур” дэвжээний бөх гээд олон бөхөд байдаггүй тодотгол бий ч даанч дааж явж чадсангүй. Дараагийн удаад барилдахдаа ухаан, жудаг хоёроо дахиад уландаа гишгэчихэв дээ.

Холбоотой мэдээ

Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн

Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн

Аймгийн арслан Б.Лхагвадоржийн хувьд биедээ гэмтэл учраагүй гэж үзэн, эмчид ч хандаагүй байна. Гэхдээ бэртэл гэмтэл гэдэг хожим илрэх ч аюултай. Шалчигнуур нэгэн байсан бол эмч байтугайд нь хандаад зарга үүсгэсэн тууж явах биз.

Мөн аварга Н. Батсуурь "Албаар тэгж унагаагүй, тэр бэртэж гэмтээгүй. Өөрийгөө би ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Тийм учраас Б.Лхагвадоржоос уучлал гуйхгүй" гэж өнөөдөр энэхүү барилдааны тухай мэдэгджээ. Бэртэл гэмтэл авсан эсэхийг Н.Батсуурь ч мэддэг юм биш, эмчид үзүүлж, нарийн үзлэг оношлогоо хийлгэж байж, л тогтооно.

Аваргын хэлсэнчлэн санамсаргүйгээр ийм зүйл болсон байхыг үгүйсгэхгүй, гэхдээ нугасаар нь шидсэн тэр үйлдэлдээ уучлал гуйчихсан бол гоё харагдах байлаа, Н.Батсуурь аварга аа. Хайран сайхан аварга цолыг ч яйран болгож, өглөө дөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
31
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж