Гданьск хотын захирагч халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Гданьск хотын захирагч халдлагад өртжээ

Гданьск хотын захирагч халдлагад өртжээ

Гданьск хотын захирагч Павел Адамовичийг өчигдөр /2019.01.13/  хандивын үйл ажиллагааны үеэр хутгалуулжээ.  Польшид хамгийн томд тооцогдох энэхүү хандивын үйл ажиллагаанд хотын дарга оролцож, мянган хүний өмнө тайзан дээр үг хэлж байсан аж.

Халдлагын улмаас хотын захирагч хүнд шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа юм. Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда  болон дотоод хэргийн сайд Йоахим Брудзиньский нар болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлсэн бол Английн Лондон хотын захирагч Садик Хан “Гданьск хотын захирагчийн амь насанд халдахыг оролдсон нь тун харамсалтай хэрэг болжээ. Хурдан эдгэрч гэр бүлийнхэн, дэмжигчид болон хотын ард иргэдийнхээ сэтгэлийг амраах болтугай” хэмээн бичсэн байна.

Польшийн цагдаагийн газрын мэдээлснээр тус хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан, Гданьск хотын оршин суугч, 27 настай В.Стефан /Польшийн хуулиар гэмт этгээдийн овгийг нь олон нийтэд зарладаггүй/ гэгч байжээ.  Хандивын үйл ажиллагааны үеэр тэрбээр хотын даргыг хутгалсныхаа дараа микрофон авч, “Сайн байцгаана уу, намайг Стефан гэдэг. Би хилс хэрэгт гүтгэгдэн шоронд сууж байсан. “Иргэний индрийнхэн”  намайг тамлан зовоосон учраас хотын дарга үхэх ёстой” хэмээн хэлсэн аж.

Хотын захирагч Павел Адамович нь 2007-2015 онд Польшид төрийн эрхийг барьж байсан “Иргэний индэр” хэмээх намын гишүүн байж байгаад орон нутгийн сонгуульд бие даан өрсөлдөхийн тулд намаасаа гарч байжээ. Тэрбээр 1998 оноос хойш Польшийн хойд хэсэгт орших Гдаеньск хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа юм.

Харин 2015 онд тэрбээр Польшид хамгийн томд тооцогдох “Хууль болон Шударга ёс” намд элссэн байна. Түүнийг ЛГБТ хүмүүс болон цагаач дүрвэгчдийн эрхийг дэмжих олон ажил амжилттай зохион байгуулж байснаар нь польшчууд болон олон улс сайн мэддэг. Гданьск хот нь Балтын тэнгист орших Польшийн чухал боомт учраас цагаач, дүрвэгчдийн асуудал хурцаар тавигдсаар иржээ.

Төрийн томоохон албан тушаалтнууд оролцсон хандивын үйл ажиллагааны үеэр гэмт этгээд тайз руу гарч, хотын даргад халдаад зогсохгүй дараа нь микрофон авч үг хүртэл хэлсэн нь аюулгүй байдлын асуудлыг хурцаар хөндөж байна. Тус хандивын үйл ажиллагаа нь улсын эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийг дэмжих зорилготой, орон даяар олон хоногийн турш зохион байгуулагдсан бөгөөд өчигдөр хаалтын ёслол нь болж байжээ. Энэхүү үйл ажиллагаа нь 26 жилийн өмнө анх өрнөж эхэлснээсээ хойш нийт 250 сая ам.долларыг цуглуулж, хүүхдүүдэд туслалцаа үзүүлээд байгаа юм. Түүнчлэн олон хүмүүсийг цуглуулж, хандив авахын тулд жил бүр улс орон даяар хөдөлгөөн өрнүүлж, урлагийн тоглолт зохион байгуулдаг аж.

Эх сурвалж: DW

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж