Топ модель Х.Бадамгэрэл хүүгээ загварын тайзнаа “сойжээ”

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Топ модель Х.Бадамгэрэл хүүгээ загварын тайзнаа “сойжээ”

Топ модель Х.Бадамгэрэл хүүгээ загварын тайзнаа “сойжээ”

Монголын 2009 оны мисс, 2014 оны “Гоёл” наадмын топ модель Х.Бадамгэрэл нь Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр олон улсын загварын шоу, фестивалиудад Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн бөгөөд зургаан жилийн өмнөөс өөрийн “Андра” хэмээх загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлтгэж эхэлсэн билээ.

Тэгвэл энэ удаа түүний таван настай хүү Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019” олон улсын модeль болон авъяастнуудын тэмцээнд амжилттай оролцжээ. Дэлхийн 30 орны 50 гаруй оролцогч хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёр ч шагналын эзэн болсон хүүгийнхээ талаарх баярт мэдээг өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцлаа. Топ модель бүсгүй “Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019” олон улсын модeль болон авъяастнуудын тэмцээний шагнал гардуулах ёслолд хүүгээ шагнал авахад өөрөө шагнал авч байснаасаа ч илүү хүүгийнхээ анхны тайзны том шагналд баярлаад сэтгэл хөдлөөд хачин байна. Хүү минь “Best model 2019”, “Best talent 2019” гэсэн хоёр шагналын эзэн боллоо. Нэг шагналаа хүртээд байж байтал гол шагналын эзнээр мөн шалгарч, хоёр цомын эзэн болж хүүгийн маань хоёр наснаасаа эхлэн ярьсан мөрөөдөл нь биелэлээ” гэжээ.

Топ модель Х.Бадамгэрэл хүүгийн хамт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж