Хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг шалгаж эхэлжээ | News.MN

Хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг шалгаж эхэлжээ

Хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг шалгаж эхэлжээ

Хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг шалгаж эхэлжээ

Хятадын цагдаагийн газраас Жяньсу мужид  145 орчим хүүхдэд халдварт саагийн эсрэг хугацаа нь дууссан вакцин тарьсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар Даваа гаригт "The Global Times" мэдээлжээ. Хүүхдүүдийн эцэг эх, оршин суугчид өнгөрсөн баасан гаригт мужийн захиргааны өмнө цугларч, улмаар замын хөдөлгөөнийг хааж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэн эсэргүүцлээ илэрхийлсэн талаар Хятадын Коммунист намын өдөр тутмын “Ардын өдрийн сонин”-д мэдээлсэн байна. Цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилжээ.

Хүүхдүүдэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хугацаа нь дууссан халдварт саагийн эсрэг вакциныг нэгдүгээр сарын 7-нд тарьсан бөгөөд орон нутгийн засаг захиргаанаас энэхүү асуудлыг судлах тусгай баг байгуулжээ. Энэ хэрэгт холбогдуулан нийт 17 хүнийг шалгаж буй аж.

Хятадад өнгөрсөн жил вакцин үйлдвэрлэгч “Чангшенг био технологи” ХХК нь галзуу өвчний эсрэг вакцины хугацааг хуурамчаар үйлдэн шуугиан тарьж, нийт 9.1 тэрбум юань буюу 1.35 тэрбум ам.доллараар торгуулжээ.

Эх сурвалж: The Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж