Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдалтай ажиллажээ

Эрчим хүчний салбар 20 гаруй тэрбумын алдагдалтай ажиллажээ

Энэ жилийг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр /2019.1.14/ мэдээлэл хийлээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна. Нэгдүгээрт, айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна.  Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Цахилгаан халаагуурт холбогдох 42 мянган өрхөд Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн айлууд багтаж байгаа юм байна.

“20 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ТУЛ ТАРИФЫГ НЭМНЭ”

Түүнчлэн энэ жилийг ухаалаг жил болгон зарласантай холбоотойгоор цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэг төхөөрөмж суурилуулж байгаа юм байна. Ингэснээр осол аваар болохоос өмнө урьдчилан мэдээлэл авч, засч, сайжруулах боломж бүрдэх юм байна. Одоогоор төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө гарсан бөгөөд хэдий хэмжээний өртөг зарцуулах нь тодорхойгүй байгаа аж. Мөн цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВт-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэж, ажил нь эхэлсэн бол Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширсан байна.

Онцлоход, эрчим хүчний салбар өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой аж. Тиймээс үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО /ЭХЗХ/-НЫ ДАРГА А.ТЛЕЙХАН "Үнэ тарифын асуудал ЭХЗХ-оор шийдэгддэг. Үндсэн тариф 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй. Тиймээс энэ жил 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Тиймээс ачааллыг багасгах үүднээс үнийн тарифыг хөдөлгөх бодлоготой байгаа. Цаг нь болохоор энэ талаар мэдээлэл өгнө. Дулаан хоёр дахин, цахилгаан 20-30 хувийн алдагдалтай байгаа. Эхний ээлжид чадлын тарифын асуудал яригдана. Бид нэг кВт чадлын цахилгааныг 32 мянган төгрөгөөр аваад 9000 төгрөгөөр аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж