Алба хаагчид цусаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Алба хаагчид цусаа хандивлав

Алба хаагчид цусаа хандивлав

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гамшгийн улмаас хоёр мянга гаруй хүн амь насаа алдаж, найман мянга гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирсон байна.

Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байдаг.

Тиймээс НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 28 алба хаагч “Цусаа Бэлэглэе” аянд нэгдэж,  нийт 10 гаруй литр цусаа хандивлалаа.

Мөн алба  хаагчид МУЗН-ийн “Ивээн тэтгэгч Онцгой гишүүн”-ээр элсэн Хүмүүнлэгийн үйлсэд нэгдээд байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж