Оберхофт Оросууд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Оберхофт Оросууд тэргүүлэв

Оберхофт Оросууд тэргүүлэв

Биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны улирлын дөрөв дэх буюу шинэ 2019 оны анхны гараа Герман улсын Оберхоф дахь цанын баазад боллоо. Оберхофт эрэгтэй, эмэгтэй ойрын зайн спринт, цуваа буюу хөөх гараа мөн багийн 4х6 км-н буухиа уралдаанууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тус гарааны эхний уралдаан нь эмэгтэй 7.5 км-н ойрын зайн уралдаан байсан бөгөөд Италийн Л.Виттоцци түрүүлээд байсан.

Тэгвэл Л.Виттоцци цуваа гараанд мөн ялалт байгуулж Оберхофт дубль хийсэн. Эрэгтэй ойрын зайн спринт төрөлд Оросын А.Логинов түрүүлсэн. Гэвч тэр цуваа гараанд байрлалаа хадгалж чадалгүй шагналын тавцан дээр гарч чадаагүй. Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй буухиад Орос тамирчид хамгийн шилдэг нь байж давхар цохилт хийсэн байна.

Эрэгтэй багийн буухиа төрөлд М.Цветков, Е.Гараничев, Д.Мальшко, А.Логинов нар алтан медал хүртсэн бол Оросын бүсгүйчүүд эрчүүдийнхээ амжилтыг мөн буухиа төрөлд түрүүлэв. Оросын эмэгтэй буухиа багт Е.Павлова, М.Василева, Л.Куклина болон Е.Юрлова-Перч нар багтсан. Буухианы гуравдугаар тамирчин Л.Куклина амжилттай уралдан Германы шигшээ багтай зэрэгцэн дөрөв дэх буухиадаа шилжүүлсэн. Оросын сүүлийн буухиаг гүйцэтгэсэн Е.Юрлова-Перч Германы Д.Херманнтай өрсөлдөхдөө харьцангуй тайван, хурдтай байснаар багаа ялалтанд хөтөлсөн юм. Ийнхүү Оросууд Оберхофт бахдам амжилттай дэлхийн цомыг өндөрлүүллээ.

Эрэгтэй ганцаарилчилсан төрөлд М.Фуркад медаль хүртэж чадаагүй бол дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Й.Бьо ойрын зайн уралдаанд дэд байранд орсон бол цуваа гараанд тэргүүн байр эзэлсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж