Олимпийн аварга М.Хиршер түүхэн амжилтын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга М.Хиршер түүхэн амжилтын эзэн боллоо

Олимпийн аварга М.Хиршер түүхэн амжилтын эзэн боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн Адельбоденд зохион байгуулагдсан уулын цанын дэлхийн цомын ээлжит гараанд тус спортын түүхэн дэх шинэ рекорд бичигдлээ. Адельбоденд хуваарь ёсоор жиант слалом болон слалом төрлийн эрэгтэйчүүдийн гараа явагдсан бөгөөд тус хоёр гараанд хоёуланд нь олимп, дэлхийн аварга Австри цаначин М.Хиршер түрүүлсэн. Ингэснээр М.Хиршер дэлхийн цомын цуврал гараануудын нэг гараанд дараалан есөн удаа түрүүлж дэлхийн цомын 52 жилийн түүхэнд байгаагүй амжилтын эзэн болжээ.

М.Хиршер 2012 онд Адельбоден дахь гараанд түрүүлж байснаас хойш өчигдрийг хүртэл тус цанын баазад зохиогдсон дэлхийн цомын есөн гараанд түрүүлж байна. Түүнээс өмнө нэг цанын баазад хамгийн олон буюу найман ялалт байгуулсан хоёр тамирчин байсан. Норвегийн уулын цаначин А.Свиндаль АНУ-ын Лэйк Луисе дахь уралдаанд найм, Шведийн домогт тамирчин асан И.Стенмарк  Италийн Мадонна-ди-Кампильод мөн найман удаа түрүүлсэн байдаг. Тэгвэл энэ амжилтуудыг Австрийн М.Хиршер эвдэн дэлхийн цомын нэг гараанд буюу нэг цанын баазад хамгийн олон ялалт байгуулсан тамирчин болж байна.

Австрийн шилдэг тамирчин М.Хиршерийн Швейцарын Адельбоден дэх гараанд түрүүлж байсан есөн удаагийн ялалтууд:

  • 2011-2012 оны улирал: 1.жиант слалом, 2.слалом
  • 2012-2013 оны улирал: 3.слалом
  • 2013-2014 оны улирал: 4 слалом
  • 2014-2015 оны улирал: 5.жиант слалом
  • 2017-2018 оны улирал: 6.жиант слалом, 7.слалом
  • 2018-2019 оны улирал: 8.жиант сламом, 9.слалом

Жиант слалом болон слалом төрөл бол Австри тамирчны үндсэн төрөл бөгөөд дэлхийн цомд нийлбэр дүнгээр жиант слалом төрөлдөө тав, слалом төрөлдөө мөн  таван удаа түрүүлж байсан. Энэ улиралд ч мөн өөрийн “дархан” төрөлдөө дэлхийн цомыг тэргүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж