“Mongolia Gold 2019” олон улсын алтны салбарын хурал, үзэсгэлэн удахгүй болно

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

“Mongolia Gold 2019” олон улсын алтны салбарын хурал, үзэсгэлэн удахгүй болно

Mongolia Gold 2019” олон улсын алтны хөрөнгө оруулалт, технологийн бага хурал, үзэсгэлэнг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран, Монголбанк, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2019 оны 3-р сарын 22-23-нд Корпорейт Конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Хятадын алтны холбоо, дэлхийн алтны таван том компаний нэг болох China National Gold Group Corporation, Chifeng jilong gold mining co.,ltd, Shandong Gold Group, Sakthi Trading Group зэрэг гадаадын олон компаниуд оролцох юм.

Тус арга хэмжээ нь Монголын алтны салбарт дэвшилтэд техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж шинэ түвшинд хүргэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Мөн хурлын үеэр “Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны бүх гишүүдийн VII-р хурал болно.

Уг арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongoliagold.mn/ вэбээс, 70111106, 89113499, 80844788 утсаар лавлаж асуугаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж